Нутгийн захиргааны албан хаагчдыг урамшуулах журам баталлаа
Нийслэлийн өдрийг жилийн ажлаа дүгнэж, алдаа оноогоо хэлэлцэн тэмдэглэж байхаар нийслэлийн Удирдлагын зөвлөлийн хуралдаанаас шийдвэрлэсэн.
Мэдээллийн алба

Нийслэлийн өдрийг жилийн ажлаа дүгнэж, алдаа оноогоо хэлэлцэн тэмдэглэж байхаар нийслэлийн Удирдлагын зөвлөлийн хуралдаанаас шийдвэрлэсэн. Ой тэмдэглэх ажлын хүрээнд Нийслэлийн нутгийн захиргааны байгууллага, харьяа газрын удирдах ажилтан, албан хаагчдын ажлын үр дүнг үнэлж, урамшуулах журмыг баталлаа.
Урамшуулал олгохдоо мэдээллийн ил тод байдлыг хангасан эсэх, эрүүл аюулгүй байдлын суурь үзүүлэлтийг бүрдүүлсэн эсэх, тухайн жилийн зорилтыг хэрэгжүүлэхэд шинэ санаа санаачилга гаргасан эсэхийг үндэслэн шалгаруулах бөгөөд иргэд, хэрэглэгчдээс өгсөн үнэлгээ бас нэг үзүүлэлт болох юм. Төрийн үйлчилгээг хувийн хэвшлийн үйлчилгээтэй өрсөлдөхүйц хэмжээнд хүргэхэд энэхүү урамшуулал томоохон дэмжлэг болно гэдгийг нийслэлийн удирдлагууд онцолж байна.


















