Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙНөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн газар дээрх биомассын дийлэнх нь түймэрт өртжээ
1/3
Нийгэм

Нутгийн зарим хэсгээр шороон шуурга шуурна

Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Зүүн зүгийн нутгийн зарим газар болон төвийн нутгийн хойд хэсгээр бага зэргийн хур тунадас орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, говь, талын нутгийн зарим газар болон баруун зүгийн нутгийн өмнөд хэсгээр секундэд 12-14 метр хүрч шороон шуурга шуурна.

ЦУ
Цаг Уур Орчны Шинжилгээний Газар

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Нутгийн зарим хэсгээр шороон шуурга шуурна
Нутгийн зарим хэсгээр шороон шуурга шуурна. Зураг: МҮОНРТ

Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Зүүн зүгийн нутгийн зарим газар болон төвийн нутгийн хойд хэсгээр бага зэргийн хур тунадас орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, говь, талын нутгийн зарим газар болон баруун зүгийн нутгийн өмнөд хэсгээр секундэд 12-14 метр хүрч шороон шуурга шуурна. Увс нуурын хотгороор 0-5 хэм хүйтэн, говийн болон зүүн зүгийн нутгаар 18-23 хэм, бусад нутгаар 11-16 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлэрхэг. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, зөөлөн шороон шуурга шуурна. Сэрүүсч 10-12 хэм дулаан байна.

Өглөө 05 цагт Улаанбаатарт: 7 хэм дулаан, харьцангуй чийг 27 хувь, агаарын даралт 865 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.

2014 оны 4 дүгээр сарын 09-нөөс 2014 оны 4 дүгээр сарын 13-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

9-нд баруун зүгийн нутаг болон төвийн нутгийн баруун хэсгээр, 10-нд нутгийн төв хэсгээр, 11-нд зүүн зүгийн нутгаар хур тунадас орно. Салхи 9-нд говь талын нутгаар, 12-нд зарим газраар секундэд 12-14 метр хүрч шороон шуурга шуурна. Хугацааны эхээр сэрүүсч Увс нуурын болон Дархадын хотгор, Хүрэн бэлчир, Идэр, Тэс, Буянт голын сав газраар шөнөдөө 8-13 хэм хүйтэн, өдөртөө 2 хэм дулаанаас 3 хэм хүйтэн, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Орхон-Сэлэнгийн сав газраар шөнөдөө 3 хэм дулаанаас 2 хэм хүйтэн, өдөртөө 13-18 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 1-6 хэм хүйтэн, өдөртөө 8-13 хэм дулаан байна. 12-ноос дулаарна.

Хуваалцах