Нутгийн зарим хэсгээр цас болон шороон шуурга шуурна
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүл багасна. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. 3-8 хэм дулаан, Говь-Алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр 10-15 хэм дулаан, бусад нутгаар 7-12 хэм дулаан байна.
Мэдээллийн алба

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүл багасна. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. 3-8 хэм дулаан, Говь-Алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр 10-15 хэм дулаан, бусад нутгаар 7-12 хэм дулаан байна.
ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Бүх нутгаар 2-7 хэм дулаан байна.
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Нутгийн баруун хэсгээр 3-8 хэм, бусад нутгаар 8-13 хэм дулаан байна.
ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр, зарим үед түр зуур секундэд 16 метр хүрч ширүүснэ. 6-8 хэм дулаан байна.
ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Бүх нутгаар сэрүүсч 9-14 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлэрхэг. Цас орно. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Хүйтэрч 4-6 хэм дулаан байна.
2014 оны 4 дүгээр сарын 26-ноос 2014 оны 4 дүгээр сарын 30-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
28,29-нд баруун болон төвийн нутгийн хойд хэсгээр хур тунадас, нойтон цас орно. Салхи 28-нд баруун зүгийн нутгаар, 29-нд ихэнх нутгаар секундэд 16-18 метр хүрч шороон шуурга шуурна. 26-наас дулаарч Дархадын хотгор, Хангайн уулархаг нутаг, Хүрэн бэлчир, Идэр, Тэс, Буянт голын сав газраар шөнөдөө 1-6 хэм хүйтэн, өдөртөө 10-15 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Орхон-Сэлэнгийн сав газраар шөнөдөө 5-10 хэм, өдөртөө 22-27 хэм, бусад нутгаар шөнөдөө 0-5 хэм, өдөртөө 15-20 хэм дулаан байна. Хугацааны сүүлчээр нутгийн баруун хагаст сэрүүснэ.


















