Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Нутгийн зарим хэсгээр цасан болон шороон шуурга шуурна

Өнөөдөр Говь-Алтай, Баянхонгорын нутаг, Өмнөговийн баруун хэсгээр салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24-26 метр хүрч шороон шуурга, Завханы нутаг, Увсын зүүн, Говь-Алтайн хойд хэсгээр хэсгээр цасан шуурга шуурна.

ЦУ
Цаг Уур Орчны Шинжилгээний Газар

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Нутгийн зарим хэсгээр цасан болон шороон шуурга шуурна
Нутгийн зарим хэсгээр цасан болон шороон шуурга шуурна. Зураг: МҮОНРТ

Өнөөдөр Говь-Алтай, Баянхонгорын нутаг, Өмнөговийн баруун хэсгээр салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24-26 метр хүрч шороон шуурга, Завханы нутаг, Увсын зүүн, Говь-Алтайн хойд хэсгээр хэсгээр цасан шуурга шуурна.

2014 оны 4 дүгээр сарын 23-ны 8-20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Нутгийн өмнөд хэсгээр салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч, шороон болон цасан шуурга шуурна. Баян-Өлгийн нутгаар 1 хэм дулаанаас 4 хэм хүйтэн, Говь-Алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр 13-18 хэм, бусад нутгаар 3-8 хэм дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Нутгийн баруун хэсгээр хур тунадас орно. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. өдөртөө зарим газраар секундэд 12-14 метр хүрч шороон шуурга шуурна. Хөвсгөлийн уулархаг нутгаар 6-11 хэм, Орхон, Сэлэнгэ, Туул голын саваар 18-23 хэм, бусад нутгаар 13-18 хэм дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи өмнөөс секундэд 6-11 метр. 18-23 хэм дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. 20-22 хэм дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Зарим газраар салхи баруун өмнөөс секундэд 16-18 метр хүрч шороон шуурга шуурна. Бүх нутгаар 20-25 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 7-12 метр. 18-20 хэм дулаан байна.

Хуваалцах