Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙНөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн газар дээрх биомассын дийлэнх нь түймэрт өртжээ
1/3
Нийгэм

Нутгийн зүүн өмнөд хэсгээр хур тунадас орно

Зүүн зүгийн нутгаар үүлэрхэг. Нутгийн зүүн өмнөд хэсгээр хур тунадас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, говь талын нутгаар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ.

ЦУ
Цаг Уур Орчны Шинжилгээний Газар

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Нутгийн зүүн өмнөд хэсгээр хур тунадас орно
Нутгийн зүүн өмнөд хэсгээр хур тунадас орно. Зураг: МҮОНРТ

Зүүн зүгийн нутгаар үүлэрхэг. Нутгийн зүүн өмнөд хэсгээр хур тунадас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, говь талын нутгаар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Туул, Тэрэлж голын сав газраар 3-8 хэм, Их нууруудын хотгор, Алтайн өвөр говиор 17-22 хэм, бусад нутгаар 7-12 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлэрхэг. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. 3-5 хэм дулаан байна.

Өглөө 05 цагт Улаанбаатарт: 6 хэм хүйтэн, харьцангуй чийг 69 хувь, агаарын даралт 872 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.

2014 оны 5 дугаар сарын 04-нөөс 2014 оны 5 дугаар сарын 8-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

5-нд Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 6-нд баруун болон төвийн нутгийн зарим газраар, 7-нд зарим газраар хур тунадас, нойтон цас орно. Салхи 6-нд нутгийн баруун хэсгээр, 7-нд ихэнх нутгаар түр зуур секундэд 16-18 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна. Дархадын хотгор, Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 0-5 градус хүйтэн, өдөртөө 10-15 хэм дулаан, Их нууруудын хотгор, Алтайн өвөр говиор шөнөдөө 3-8 хэм, өдөртөө 18-23 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 1 хэм хүйтнээс 4 хэм дулаан, өдөртөө 14-19 хэм дулаан байна. Хугацааны сүүлчээр ихэнх нутгаар сэрүүснэ.

Хуваалцах