Нүцгэн зургийг нь тараана гэж сүрдүүлжээ
Сүхбаатар аймгийн харьяат 16 настай Б гэгч нь интернетэд үүсгэсэн фэйсбүүк хаягуудаа ашиглан охид, эмэгтэйчүүдтэй холбогдон тэдний итгэлийг олж авснаар нүцгэн болон хагас нүцгэн зургийг нь авч олон нийтийн сүлжээгээр тараана хэмээн айлган сүрдүүлж
Мэдээллийн алба

Сүхбаатар аймгийн харьяат 16 настай Б гэгч нь интернетэд үүсгэсэн фэйсбүүк хаягуудаа ашиглан охид, эмэгтэйчүүдтэй холбогдон тэдний итгэлийг олж авснаар нүцгэн болон хагас нүцгэн зургийг нь авч олон нийтийн сүлжээгээр тараана гэж айлган сүрдүүлж удаа дараагийн үйлдлээр бэлэн мөнгө гаргуулан авч улмаар бэлгийн харьцаанд орж, бусдын өмчийг авахаар далайлган сүрдүүлсэн байна. Түүний энэ гэмт үйлдэлд аймгийн прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн 149 дүгээр зүйлийн 149.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ. Уг хэрэгт нэр бүхий 15-25 насны долоон охид, эмэгтэйчүүд хохирогчоор тогтоогдсон бөгөөд гэмт хэргийн улмаар бага бус хэмжээний хохирол учруулсан болохыг мөрдөн байцаалтаар тогтоожээ.


















