Нүүдэл дагасан өв
Харин Баянхонгор аймгийн Хүрээмарал сумын малчин Д.Даваа гуай хургаа голсон хонийг хангинатал тойглож, тушгирсаар авахуулж орхих нь энэ.
Мэдээллийн алба

Төлөө голсон малыг авахуулах.
Энэ бол Монголчуудын их нүүдлийг дагасан уламжлалт өвийн нэг хэсэг. Тойглох, чайглах, сөөглөх, өөвлөх, зууцуулах, гурийлах, тоорлох, тушгирах гээд монгол малчин малтайгаа харьцахдаа олон сонирхолтой дуу авиа гаргадаг. Ардын жүжигчин, уртын дууч, доктор Ш.Чимидцэеэ нэг ярилцлагадаа “Би малчин байлаа. Хаварт хурга авахуулах гэж ээжийгээ дагаад хангинатал тойглодог байлаа. “Сайхан тойглолоо” гэж нутгийнхан маань магтана. Энэ л миний дуучин болохын эхлэл байлаа” гэж ярьсан байдаг.
Үнэндээ хөдөө явж байхад уяртал сайхан тойглодог малчин бүсгүйчүүд ховордсоор л байна. Харин Баянхонгор аймгийн Хүрээмарал сумын малчин Д.Даваа гуай хургаа голсон хонийг хангинатал тойглож, тушгирсаар авахуулж орхих нь энэ.
“Нүүдэл дагасан өв” барагдахгүй ээ....


















