Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Нүүдэлчдийн язгуур өв, хөгжмийн нэгэн чухал соёл "Аман хэл хуур"-ын өдөр энэ сарын 30-нд тохионо

Боловсролын ерөнхий газар нь Монгол туургатан хэл хуурын нийгэмлэгтэй 2022 оноос хамтран ажиллаж байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Нүүдэлчдийн язгуур өв, хөгжмийн нэгэн чухал соёл "Аман хэл хуур"-ын өдөр энэ сарын 30-нд тохионо
Нүүдэлчдийн язгуур өв, хөгжмийн нэгэн чухал соёл "Аман хэл хуур"-ын өдөр энэ сарын 30-нд тохионо. Зураг: МҮОНРТ

Боловсролын ерөнхий газар нь Монгол туургатан хэл хуурын нийгэмлэгтэй 2022 оноос хамтран ажиллаж байна. Хамтын ажиллагааны хүрээнд нүүдэлчдийн язгуур өв хөгжмийн нэгэн чухал соёл "Аман хэл хуур"-ын талаарх агуулгыг сургалтын хөтөлбөр, сурах бичигт тусгах чиглэлээр судалгаа, мэдээллийг боловсруулах ажлуудыг зохион байгуулж байгаа аж.

Хүн төрөлхтний эртний хөгжим "Аман хэл хуур”-ын өдрийг жил бүрийн 11 дүгээр сарын 30-ны өдөр дэлхийн олон улс оронд тэмдэглэдэн өнгөрүүлдэг. 2025 онд хэл хуурын өдрийг “Эртний хэмнэл-Эдүгээ цагийн хөг аялгуу” уриан дор тэмдэглэнэ.

Монгол туургатан хэл хуурын нийгэмлэгээс 2025 оны 11 дүгээр сарын 30 -ны өдрийн 12:00-14:00 цагт Чингис хаан үндэсний музейд "Аман хэл хуур"-ын өдөрт зориулан цогц үйл үйл ажиллагааг зохион байгуулна.

Сонирхолтой илтгэлүүдийн тавигдана. Үүнд:

  • “Археологийн судалгаа, олдворууд”

  • “Хэл хуурын өгүүлэхүй ба эгшиг зохицол”

  • “Хэл хуур - түүхэн аялгууны замнал”

  • Хамтарсан концертыг сонирхоорой. Үүнд:

  • Өвлөн уламжлагчид, тоглогчдын оролцсон олон төрлийн хэл хуурын гайхалтай тоглолт.

  • Аман хэл хуурын үзэсгэлэнд саатаарай. Үүнд:

  • Олон улс, үндэстний хэл хуур болон эртний зэмсгийн 100 гаруй үзмэр бүхий үзэсгэлэн.

Хуваалцах