Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Нүүдлийн эмнэлгийн баг баруун аймгуудад ажиллаж байна

Эмч нарын баг Толбо сумаас эрт илрүүлэх, урьдчилан сэргийлэх үзлэг оношилгоогоо эхлүүлээд байна.

ЭМ
Эрүүл мэндийн яам

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Нүүдлийн эмнэлгийн баг баруун аймгуудад ажиллаж байна
Нүүдлийн эмнэлгийн баг баруун аймгуудад ажиллаж байна. Зураг: МҮОНРТ

Эрүүл мэндийн сайдын “Нүүдлийн эмнэлгийг орон нутагт ажиллуулан эрт илрүүлэх, үзлэг оношилгоо шинжилгээг эрчимжүүлэх тухай” А/150 дугаар тушаалын хэрэгжилтийг хангах хүрээнд Улсын гуравдугаар төв эмнэлгийн баг энэ сарын 6-нд Баян-Өлгий аймагт ажиллахаар очжээ.

Эмч нарын баг Толбо сумаас эрт илрүүлэх, урьдчилан сэргийлэх үзлэг оношилгоогоо эхлүүлээд байна.

Нүүдлийн эмнэлгийн баг Баян-Өлгий, Увс, Ховд, Завхан, Говь-Алтай аймгуудад ажиллана.

Баруун аймгуудад ажиллах эмч нарын багийн бүрэлдэхүүнд зүрх, мэдрэл, бөөр, чих хамар хоолой, эмэгтэйчүүд, лаборатори, дүрс оношилгоо, дурангийн зэрэг төрөлжсөн мэргэшлийн 18 эмч, сувилагч, эмнэлгийн мэргэжилтэн алслагдсан хөдөө орон нутгийн ард иргэдэд эрүүл мэндийн лавлагаа шатлалын тусламж үйлчилгээг хүргэн эрт илрүүлгийн тусламж, оношилгоо шинжилгээг эрчимжүүлэх ажлыг хийх юм.

Урьдчилсан байдлаар эхний өдөр Баян-Өлгий аймгийн Толбо суманд 200 гаруй иргэн лавлагаа шатлалын тусламж үйлчилгээг авчээ.

Хуваалцах