Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Нүүдлийн урлагийн үзэсгэлэн “GNAP-2020” цахимаар зохион байгуулагдана

Уг үзэсгэлэнд Монгол Улс, БНСУ, Франц, Австрали, ХБНГУ, Унгар, Итали, Индонез, Энэтхэг зэрэг есөн орны 20 гаруй уран бүтээлчийн уран бүтээлийг дэлгэнэ

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Нүүдлийн урлагийн үзэсгэлэн “GNAP-2020” цахимаар зохион байгуулагдана
Нүүдлийн урлагийн үзэсгэлэн “GNAP-2020” цахимаар зохион байгуулагдана. Зураг: МҮОНРТ

Соёлын яамнаас санаачилсан “Байгальд ээлтэй Монгол соёл аян”-ы хүрээнд БНСУ-ын “Korean nature artists’ association - YATOO” нийгэмлэг, “Монголын байгалийн уран бүтээлчдийн холбоо” хамтран “Дэлхийн нүүдлийн урлагийн төсөл GNAP-2020” олон улсын хөтөлбөрийг Монгол Улсад хэрэгжүүлэхээр болжээ.

Энэхүү хөтөлбөрийг Монгол, Франц, Өмнөд Солонгос улсад зохион байгуулахаар төлөвлөж байсан боловч “Ковид-19” цар тахлын улмаас энэ жилийн хамтарсан үзэсгэлэн онлайн хэлбэрээр Монголд, БНСУ-ын Гонжу хотноо нээлтээ хийж байна.

Уг үзэсгэлэнд Монгол Улс, БНСУ, Франц, Австрали, ХБНГУ, Унгар, Итали, Индонез, Энэтхэг зэрэг есөн орны 20 гаруй уран бүтээлчийн уран бүтээлийг дэлгэнэ.

“Дэлхийн нүүдлийн урлагийн төсөл GNAP-2020” үзэсгэлэнг www.natureartbiennale.org, www.yatoo.or.kr хаягаар үзээрэй.

Хуваалцах