Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Нүүн шилжих дадлага сургууль маргааш 07.00-09.30 цагийн хооронд болно

Онцгой байдлын ерөнхий газраас нийслэлийн Засаг даргын тамгын газартай хамтран зохион байгуулж байгаа нийслэлийн Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийн хүрээнд маргааш буюу энэ сарын 25-нд

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Нүүн шилжих дадлага сургууль маргааш 07.00-09.30 цагийн хооронд болно
Нүүн шилжих дадлага сургууль маргааш 07.00-09.30 цагийн хооронд болно. Зураг: МҮОНРТ

Онцгой байдлын ерөнхий газраас нийслэлийн Засаг даргын тамгын газартай хамтран зохион байгуулж байгаа нийслэлийн Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийн хүрээнд маргааш буюу энэ сарын 25-нд нийслэлийн бүх иргэдийг хамруулан газар хөдлөлтийн дараах нүүн шилжих дадлага сургууль зохион байгуулагдана.

Дадлага сургууль 25-ны өглөө 07.00-09.30 цагийн хооронд зохион байгуулагдах ба энэ үеэр Улаанбаатараас орох, гарах хөдөлгөөнийг түр зогсоох юм.

Зарлан мэдээллийн дуут дохио 08:00 цагт дуугарах ба дуут дохио дуулдаагүй байх нь хамаагүй 08:00 цаг болсон бол иргэн та гэрээсээ гараад өөрийн дүүрэг, хороонд байрлах аюулгүй талбайд гарна.

Аюулгүй талбайд очихдоо газар хөдлөлтийн үед баримтлах зарчим, ойролцоох цуглах талбай зэрэг мэдээллийг багтаасан “Таниулах хуудас”-аа авч ирж, бүртгэлийн ажилтанд тэмдэглүүлэн, дадлага сургуулилтад оролцсон талаарх бүртгэлээ хийлгэх юм. Энэ өдрийн ажил 10:00 цагт эхэлнэ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Хуваалцах