Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Нүүрс экспорлох журмыг шинэчиллээ

Засгийн газрын 2014 оны долоодугаар сарын 4-ний өдрийн ээлжит хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Нүүрсний экспортыг дэмжих зорилгоор Засгийн газраас энэ онд баталсан 88, 89 дүгээр тогтоолын дагуу өнгөрөгч 4 дүгээр сараас эхлэн гадагш худалдаж буй нүүрсний төлбөрийг борлуулалтын гэрэ

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Нүүрс экспорлох журмыг шинэчиллээ
Нүүрс экспорлох журмыг шинэчиллээ. Зураг: МҮОНРТ

Засгийн газрын 2014 оны долоодугаар сарын 4-ний өдрийн ээлжит хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Нүүрсний экспортыг дэмжих зорилгоор Засгийн газраас энэ онд баталсан 88, 89 дүгээр тогтоолын дагуу өнгөрөгч 4 дүгээр сараас эхлэн гадагш худалдаж буй нүүрсний төлбөрийг борлуулалтын гэрээний үнэд суурилан тооцож байгаа юм.

Тогтоол хэрэгжсэн 2 сарын хугацаанд компаниуд зөрчил дутагдал гаргасаар байгаа тул экспортод гаргасан нүүрсэнд ногдох ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг эхний ээлжинд олон улсын зах зээлийн ханшаар тооцож, тайлангаа ирүүлсний дараа гэрээний үнээр бодож залруулах нь зүйтэй гэж үзлээ. Шинэчилсэн журмыг энэ сараас эхлэн мөрдөх ба Засгийн газрын өмнөх тогтоолууд хүчингүй болж байна.

Хуваалцах