Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙНөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн газар дээрх биомассын дийлэнх нь түймэрт өртжээ
1/3
Нийгэм

Нүүрс олборлож байгаад амиа алджээ

Өнөөдөр Налайх дүүрэгт байрлах “Баялагийн хонхор” нэртэй орхигдсон уурхайд хувиараа нүүрс олборлож байсан 31 настай эрэгтэй даруулан нас барсан хэрэг гарчээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Нүүрс олборлож байгаад амиа алджээ
Нүүрс олборлож байгаад амиа алджээ. Зураг: МҮОНРТ

Өнөөдөр Налайх дүүрэгт байрлах “Баялагийн хонхор” нэртэй орхигдсон уурхайд хувиараа нүүрс олборлож байсан 31 настай эрэгтэй даруулан нас барсан хэрэг гарчээ.

Иргэдийн дуудлагын дагуу очсон уул уурхайн аврах албаныхан цогцсыг гаргаж авсан байна.

Налайх дүүрэгт ашиглахаа больсон уурхай 30 гаруй байдаг бөгөөд хувиараа нүүрс олборлогчид гэмтэж бэртэх, эндэх зэрэг тохиолдлууд байнга гардаг юм.

Хуваалцах