Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Нүүрс олборлохоос татгалзлаа

Цэвэр эрчим хүчний эх үүсгүүрийн төрлийг олшруулан, дэлхийн нүүрсний нөөцийг газрын хэвлийд нь үлдээхийг НҮБ-ын цаг уурын асуудал хариуцсан дипломат төлөөлөгч мэдэгдлээ.

Б.
Б.Жамбалдорж

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Нүүрс олборлохоос татгалзлаа
Нүүрс олборлохоос татгалзлаа. Зураг: МҮОНРТ

Цэвэр эрчим хүчний эх үүсгүүрийн төрлийг олшруулан, дэлхийн нүүрсний нөөцийг газрын хэвлийд нь үлдээхийг НҮБ-ын цаг уурын асуудал хариуцсан дипломат төлөөлөгч мэдэгдлээ.

Эрдэмтдийн хэлдгээр дэлхийн дулааралд нөлөөлж буй дулааныг хуримтлуулдаг хийн ялгарлыг бууруулахыг Кристина Фигурес уриалжээ.

Тэрбээр өчигдөр Польшийн Эдийн засгийн яамны байранд нүүрсний компаниудын гүйцэтгэх захирлуудтай НҮБ-ын цаг уурын өөрчлөлтийн талаар хуралдааны салбар уулзалтыг хийсэн юм.

Нүүрсний талаарх уг хурлыг байгаль орчныг хамгаалах идэвхтнүүд эсэргүүцэн, яамны байрны дээвэрт гарч, “Дэлхийг хэн ноёрхож байна? Чулуулгийн үйлдвэрүүд үү? Хүмүүс үү?” гэсэн уриа лоозонг барьсан юм.

Хуваалцах