Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Нүүрс тээврийн асуудлыг Замын хөдөлгөөний үндэсний аюулгүй байдлын хороо хэлэлцэнэ

Таван толгой нүүрс тээврийн асуудлыг Замын хөдөлгөөний үндэсний аюулгүй байдлын хороо болон сайдын зөвлөлийн хурлаар авч хэлэлцэхээр болжээ. Одоогоор Таван толгой орд газраас

М"
МҮОНР-ийн "Хурд" агентлаг

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Нүүрс тээврийн асуудлыг Замын хөдөлгөөний үндэсний аюулгүй байдлын хороо хэлэлцэнэ
Нүүрс тээврийн асуудлыг Замын хөдөлгөөний үндэсний аюулгүй байдлын хороо хэлэлцэнэ. Зураг: МҮОНРТ

Таван толгой нүүрс тээврийн асуудлыг Замын хөдөлгөөний үндэсний аюулгүй байдлын хороо болон сайдын зөвлөлийн хурлаар авч хэлэлцэхээр болжээ. Одоогоор Таван толгой орд газраас гурван компани нүүрс олборлож экспортолдог. Тэд уртын тээвэр буюу Таван Толгойгоос Цагаан хад хүртэл, богинын тээвэр буюу Цагаан хаднаас Гашуунсухайтын хилийн боомт хүртэл нүүрс тээвэрлэж байна.

Нүүрс тээврийн зөвшөөрөлтэй 170 гаруй аж ахуй нэгжийн 13 мянган автомашинд зөвшөөрөл олгожээ. Машины тоо нэмэгдсэн нь зам тээврийн осол гарах, дараалал үүсэх гэх мэт олон хүндрэл бий болгожээ. Үүнийг хэрхэн шийдвэрлэх Зам тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалангаас тодрууллаа.

Хуваалцах