Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Нүүрсний экспортоо төмөр замаар хийж эхэлтэл хоёр жил шаардлагатай

Арав гаруй жил шийдэгдэж чадахгүй байсан Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замын улсын хил огтлолцлын цэгийг талууд эцэслэн тохирчээ.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Нүүрсний экспортоо төмөр замаар хийж эхэлтэл хоёр жил шаардлагатай
Нүүрсний экспортоо төмөр замаар хийж эхэлтэл хоёр жил шаардлагатай. Зураг: МҮОНРТ

"Цагийн хүрд" мэдээллийн хөтөлбөр: Арав гаруй жил шийдэгдэж чадахгүй байсан Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замын улсын хил огтлолцлын цэгийг талууд эцэслэн тохирчээ. "Тавантолгой төмөр зам" ХК БНХАУ-ын Улсын эрчим хүчний хөрөнгө оруулалтын корпораци компанитай боомтын төмөр замын улсын хил огтлолцлын цэгийн асуудлаар гурван удаа хэлэлцээ хийсний эцэст тохироонд хүрсэн байна.

Төмөр зам ашиглалтад орох юм бол экспортын биет хэмжээ нэмэгдэх, тээврийн зардал 5 дахин буурах ач холбогдолтой юм.

Хуваалцах