Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Нүүрсний хэрэглээ жилдээ 2.1 хувиар өснө

Дэлхийн нүүрсний хэрэглээ 2019 он хүртэл жилд дунджаар 2.1 хувиар өснө гэж Олон улсын эрчим хүчний агентлаг тооцоолжээ. Энэхүү өсөлтийн талаас илүү хувийг Хятадын зах зээл бүрдүүлэх юм байна.

О.
О.Шинэтуяа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Нүүрсний хэрэглээ жилдээ 2.1 хувиар өснө
Нүүрсний хэрэглээ жилдээ 2.1 хувиар өснө. Зураг: МҮОНРТ

Дэлхийн нүүрсний хэрэглээ 2019 он хүртэл жилд дунджаар 2.1 хувиар өснө гэж Олон улсын эрчим хүчний агентлаг тооцоолжээ. Энэхүү өсөлтийн талаас илүү хувийг Хятадын зах зээл бүрдүүлэх юм байна. Тус улсын эрх баригчид сэргээгдэх эрчим хүчний хэрэглээгээ тэлэх бодлого баримталж буй ч ирэх таван жилд нүүрсний хэрэглээ нь олон улсын дунджаас илүү хурдтай буюу жилд 100 гаруй сая тонноор өсөх аж.

Түүнчлэн Энэтхэг улсын нүүрсний хэрэглээ нь хамгийн хурдтай өсөх зах зээл гэж ОУЭХА харж байгаа юм. Харин Европ сэргээгдэх эрчим хүчний хэрэглээгээ тэлж байгаа учраас нүүрсний хувьд ашиггүй зах зээл болж байгааг тус агентлаг мэдээллээ.

Хуваалцах