Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Нүүрсний ордоос 300 сая жилийн настай чулуужсан мод олжээ

Дээрх ховор олдворыг ӨМӨЗО-ны нутгаас илрүүлсэн байна.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Нүүрсний ордоос 300 сая жилийн настай чулуужсан мод олжээ
Нүүрсний ордоос 300 сая жилийн настай чулуужсан мод олжээ. Зураг: МҮОНРТ

Хятад, Их Британи, Америкийн судлаач эрдэмтэд нүүрсний ордоос 300 орчим сая жилийн настай чулуужсан мод олсон талаар CCTV мэдээллээ.

Дээрх ховор олдворыг ӨМӨЗО-ны нутгаас илрүүлсэн байна. Энэ олдворын төрлийн мод нь 5-6 метр өндөртэй, модны навч нахиа, үр жимс нь дээд хэсэгтээ төвлөрсөн байдаг ажээ. Үр нь нарсны боргоцойтой ижил бол навч нь гацуурын шилмүүстэй төстэй аж.

Судалгааны багийн удирдагч Жюн Ванийн хэлснээр, “300 сая орчим жилийн тэртээ энэ газар намгархаг ойгоор бүрхэгдсэн байж. Галт уулын асар хүчтэй дэлбэрэлтийн дараа тус бүс нутгийн олон төрлийн ургамал, амьтад чулуужсан байж.

Хуваалцах