Нүүрстөрөгчийн дутуу исэл буюу ‘'CO’' мэдрэгчийг тарааж эхэллээ
Баянзүрх дүүргийн Онцгой комиссын ээлжит шуурхай хурал өнөөдөр боллоо. Энэхүү хурлаар сайжруулсан шахмал түлштэй холбоотой цаг үеийн нөхцөл байдал болон угаарын хийн мэдрэгчийг тараахтай холбоотой асуудлыг хэлэлцээ.
Мэдээллийн алба

Нийслэлийн Онцгой комиссоос өгсөн үүрэг даалгаврын дагуу эхний ээлжинд нүүрстөрөгчийн дутуу исэл буюу CO мэдрэгчийг дүүргийн 11, 28 дугаар хорооны 5000 мянган айл, өрхөд суурилуулахаар болсон байна. Мөн нийслэлийн агаарын чанарын газраас тухайн мэдрэгчийн ажиллах заавар, техникийн үзүүлэлт, хэрхэн суурилуулах талаарх сургалтыг дүүргийн онцгой комиссын гишүүдэд зохион байгууллаа.
Дүүргийн 11, 28 дугаар хорооны 5000 мянган айл өрхөд угаарын хийн мэдрэгчийг тараах ажил өнөөдрөөс эхэлж байгаа бөгөөд төхөөрөмжийн хамт хэрхэн ажиллуулах зааварчилгаа, зөвлөмж, гарын авлагыг тараах юм.
Эх сурвалж: Баянзүрх дүүрэг