Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Нөөшилсөн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийг шалгаж байна

Улс орон даяар ургац хураалт болон хүнсний ногооны үзэсгэлэн худалдаа, ногоо хадгалах, нөөшлөх ажил эрчимтэй өрнөж байна. Энэ үетэй холбогдуулан мэргэжлийн хяналтын ерөнхий газраас болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор нөөшилсөн хүнс үйлдвэрлэлгчдийн үйл ажиллагаа, технологи , бүтээгдэхү

Б.
Б.Баярт

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Нөөшилсөн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийг шалгаж байна
Нөөшилсөн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийг шалгаж байна. Зураг: МҮОНРТ

Улс орон даяар ургац хураалт болон хүнсний ногооны үзэсгэлэн худалдаа, ногоо хадгалах, нөөшлөх ажил эрчимтэй өрнөж байна. Энэ үетэй холбогдуулан мэргэжлийн хяналтын ерөнхий газраас болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор нөөшилсөн хүнс үйлдвэрлэгчдийн үйл ажиллагаа, технологи , бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдлыг шалгаж байна. Шалгалтад улсын хэмжээнд нөөшилсөн хүнсний үйлдвэрлэл эрхэлж буй аж ахуйн нэгж, иргэд хамрагдах бөгөөд бүтээгдэхүүний стандарт, чанар аюулгүйн үзүүлэлтийг бүрэн хангасан эсэхийг сүүлийн нэг жилийн байдлаар хянаж, судалгаа гаргах юм. Өнгөрсөн онд хамрагдсан аж ахуйн нэгжүүдийн 81.5 хувь нь их, буюу дунд эрсдэлтэй дүгнэгдсэн байна. Мөн өмнөх жилд бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг шалгалтанд хамруулаагүй, жижгээр савласан кимчи, салат зэрэг бүтээгдэхүүний техникийн ерөнхий шаардлага, стандарт хангаагүй, технологийн дамжлага дундын хяналтгүй 50 гаруй үйлдвэрлэгч бүртгэгдсэн. Тэдний ийнхүү дутуу дулимаг ажиллаж байгаа нь хяналтын анхан шатны лабораторитой холбоотой гэнэ.

Хуваалцах