Нууц дамжуулсан эрийг бүх насаар нь хорино
Канадын цагдаа нар тус улсын иргэншилтэй Чин Чен Тин Хуан гэгч 35 настай эрийг Хятад руу нууцын зэрэглэлтэй мэдээлэл дамжуулж хэмээн баривчилсан байна.
Мэдээллийн алба

Канадын цагдаа нар тус улсын иргэншилтэй Чин Чен Тин Хуан гэгч 35 настай эрийг Хятад руу нууцын зэрэглэлтэй мэдээлэл дамжуулсан хэмээн баривчилсан байна. Түүнийг тус улсын тухай стратегийн ач холбогдолтой мэдээлэл дамжуулж байсан гэж буруутган бүх насаар нь хорих ял оноох гэнэ. Тэрбээр Канадын нэлээд томоохонд тооцогддог “Lloyd"s” хэмээх бүртгэлийн газар ажилладаг байсан аж.
Чин Чен Тин Хуанд холбогдох шүүх хурал энэ сарын 4-нд болох бөгөөд шүүх хурал болтол энэ хэргийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юм байна.


















