Нууцаар архи зардаг дэлгүүрүүдийн зөвшөөрлийг цуцаллаа
Архидан согтуурахтай тэмцэхийн тулд дэлгүүр, бар рестораны цагийн хуваарьт хатуу хяналт тавьж байна гэж БГД-ийн цагдаагийн хэлтэс мэдэгдлээ.
Мэдээллийн алба

Архидан согтуурахтай тэмцэхийн тулд дэлгүүр, бар рестораны цагийн хуваарьт хатуу хяналт тавьж байна гэж БГД-ийн цагдаагийн хэлтэс мэдэгдлээ.
Архи согтууруулах ундаагаар үйлчилдэг газрууд хуульд заасан цагаас хэтрүүлэн ажилласан тохиолдолд тусгай зөвшөөрлийг нь цуцлах хүртэл арга хэмжээ авч байна.
Түүнчлэн шөнө оройн цагаар машинтайгаа явж архи зардаг шагийн наймаачдыг илрүүлж, хуулийн хариуцлага тооцжээ.
Энэ талаар БГД-ийн цагдаагийн хэлтсийн Хэв журам хамгаалах тасгийн дарга, дэд хурандаа Б.Амармөрөн мэдэгдсэн юм.


















