Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Нөөцийн мах бэлтгэл удаашралтай байна

Энэ жил Засгийн газраас “Махны нөөц бүрдүүлэх, үнийг тогтворжуулах” хөтөлбөрт 87 тэрбум төгрөг төсөвлөсөн. Тус хөрөнгөөр 12 мянган тонн мах нөөцлөх ёстой. Гэвч ажил бүтэл муутай байгаа нь Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгүүдийн нэгдсэн холбооноос “Баатрууд тэнгэр”, “Эй эн ди эм” компаниуд

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Нөөцийн мах бэлтгэл удаашралтай байна
Нөөцийн мах бэлтгэл удаашралтай байна. Зураг: МҮОНРТ

Энэ жил Засгийн газраас “Махны нөөц бүрдүүлэх, үнийг тогтворжуулах” хөтөлбөрт 87 тэрбум төгрөг төсөвлөсөн. Тус хөрөнгөөр 12 мянган тонн мах нөөцлөх ёстой. Гэвч ажил бүтэл муутай байгаа нь Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгүүдийн нэгдсэн холбооноос “Баатрууд тэнгэр”, “Эй эн ди эм” компаниудад хийсэн шалгалтаар илэрч эхэлжээ.

Учир нь мах бэлтгэх ажил бодит байдал дээр 50 ч хүрэхгүй хувьтай яваа аж. Одоогоор “Баатрууд тэнгэр” компани 3000 тонн, “Эй эн ди эм” нь 2000 тонныг бэлтгээд байгаа юм. Түүнчлэн туслан гүйцэтгэгч таван компани 2000 тонныг нийлүүлэх ёстойгоос 180 тонн мах л нөөцөнд нийлүүлсэн гэнэ.

Иймд Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгүүдийн нэгдсэн холбооноос нөөцийн мах бэлтгэлийн санхүүжилттэй холбоотойгоор ҮХААЯ-д албан шаардлага хүргүүлжээ. Тус шаардлагыг үндэслэн холбогдох яамныхан нөөцийн мах бэлтгэгч компаниудын үйл ажиллагаатай газар дээр нь танилцахаар боллоо.

Хуваалцах