Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Нөөцийн мах өнөөдрөөс худалдаалж эхэллээ

Нөөцийн махны жижиглэнгийн худалдааг өнөөдрөөс эхлэн үе шаттайгаар эхлүүлжээ. Энэ жил 447 цэгээр борлуулахаар төлөвлөж эхний ээлжид 117 цэгээр борлуулалтыг эхлүүлсэн байна.

О.
О.Ундармаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Нөөцийн мах өнөөдрөөс худалдаалж эхэллээ
Нөөцийн мах өнөөдрөөс худалдаалж эхэллээ. Зураг: МҮОНРТ

Нөөцийн махны жижиглэнгийн худалдааг өнөөдрөөс эхлэн үе шаттайгаар эхлүүлжээ. Энэ жил 447 цэгээр борлуулахаар төлөвлөж эхний ээлжид 117 цэгээр борлуулалтыг эхлүүлсэн байна.

Ямааны махыг худалдаалж эхлээгүй байна

Энэ талаар бид Улаанбаатар хотын захирагчийн ажлын албаны хэвлэл мэдээлэл хариуцсан ажилтан А.Оргилсайханаас тодрууллаа. Тэрбээр "2025 оны хоёрдугаар сарын 15 гэхэд төлөвлөсөн буюу 447 цэгээр буюу бүх худалдааг хийнэ. Харин өнөөдрөөс буюу хоёрдугаар сарын 07-ноос эхлэн 117 цэгт нөөцийн махны жижиглэсэн худалдааг эхлүүлээд байна. Жижиглэнгийн худалдаанд зөвхөн хонь, үхрийн мах байна. Харин ямааны махыг худалдаалж эхлээгүй байна.

Үнийн хувьд үхрийн мах килограмм нь 13800, хонины мах килограмм нь 11800 төгрөг байна" гэлээ.

2025 онд нийслэлчүүдийн хаврын хэрэгцээнд зориулж 10,000 тонн нөөцийн мах бэлтгэжээ. Өнгөрсөн онд нийслэлийн хэмжээнд 6,337 тонн мах нөөцөлсөн байна.

Хуваалцах