Нөөцийн махны агуулахад хяналт тавина
Улаанбаатар, Дархан-Уул, Орхон аймгийн хүн амын хэрэгцээнд зориулан мах нөөцлөх нөөцийн махны менежерийг өнгөрсөн есдүгээр сард сонгон шалгаруулжээ.
Мэдээллийн алба

Улаанбаатар, Дархан-Уул, Орхон аймгийн хүн амын хэрэгцээнд зориулан мах нөөцлөх нөөцийн махны компанийг өнгөрсөн есдүгээр сард сонгон шалгаруулсан.
Тодруулбал, Дархан-Уул аймгийн “Дархан миит фүүд”, Орхон аймгийн “Эрдмийт” компани тус бүр 1000 тонн, Улаанбаатар хотын “Эй Эн Ди Эм”, “Баатрууд тэнгэр” компанид тус бүр нь 6000 тонн мах бэлтгэж нөөцлөх болсон.
Ингэхдээ үхэр, адууны өрөөл, хонь, ямааны гулууз махыг зөвхөн үйлдвэрийн аргаар бэлтгэх журамтай бөгөөд “Техникийн ерөнхий шаардлага” MNS 1111-2007 стандартын нэгдүгээр зэрэглэлийн шаардлагыг хангасан махыг л агуулахад хүлээж авахаар болжээ.
Харин махны агуулахын стандарт, эрүүл ахуйн шаардлагад МХЕГ болон ОБЕГ хяналт тавьж ажиллах юм.


















