Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Нөөцийн махны борлуулалт 23.5 хувьтай байна

Өнгөрсөн дөрөвдүгээр сарын эхээр Улаанбаатар, Дархан, Эрдэнэт хотуудад худалдаанд гарсан нөөцийн махны борлуулалт дөрөвдүгээр сарын 26-ний өдрийн байдлаар 3294 тонн буюу нийт нөөцийн махны 23.5 хувьтай байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Нөөцийн махны борлуулалт 23.5 хувьтай байна
Нөөцийн махны борлуулалт 23.5 хувьтай байна. Зураг: МҮОНРТ

Өнгөрсөн дөрөвдүгээр сарын эхээр Улаанбаатар, Дархан, Эрдэнэт хотуудад худалдаанд гарсан нөөцийн махны борлуулалт дөрөвдүгээр сарын 26-ний өдрийн байдлаар 3294 тонн буюу нийт нөөцийн махны 23.5 хувьтай байна.

Энэ жилийн хувьд, хүн амын махны хэрэгцээнд зориулж Улаанбаатар хотод “Баатрууд тэнгэр” ХХК 3,212,7 тн, “Мах импекс” ХК 3,112,1 тн, “Мах маркет” ХХК 3,006,5 тн, “Эй Эн Ди Эм” ХХК 3,035 тн, Дархан хотод “Дархан мийт фүүд” ХХК 1081,4 тн, Эрдэнэт хотод “Эрдмийт” ХХК 1096,9 тонн мах нөөцлөн бэлтгэсэн юм.

Харин үнийн хувьд, үхрийн цул мах 8500, ястай нь 5950, ямааны цул мах 6500, ястай нь 4900, хонины ястай мах 5750 төгрөгөөр борлуулагдаж байна.

Хуваалцах