Нөөцийн махны өргөтгөсөн худалдаа болно
Сүхбаатар Дүүргийн хүн амын хүнсний хангамжийг сайжруулах ажлын хүрээнд нөөцийн мах худалдаалах ажлыг 2019 оны 04 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлүүлэн, одоогийн байдлаар Баатрууд тэнгэр ХХК, Сүхбаатар мах маркет ХХК-ийн бэлтгэсэн нөөцийн махыг 2, 3, 4, 5, 9, 10, 11, 18, 19 дүгээр хорооны нийт 10 дэлгү
Мэдээллийн алба

Сүхбаатар Дүүргийн хүн амын хүнсний хангамжийг сайжруулах ажлын хүрээнд нөөцийн мах худалдаалах ажлыг 2019 оны 04 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлүүлэн, одоогийн байдлаар Баатрууд тэнгэр ХХК, Сүхбаатар мах маркет ХХК-ийн бэлтгэсэн нөөцийн махыг 2, 3, 4, 5, 9, 10, 11, 18, 19 дүгээр хорооны нийт 10 дэлгүүрээр худалдаалж байна.
Нөөцийн махны нийлүүлэлт, борлуулалтын үйл ажиллагаанд Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын Хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтэс, Мэргэжлийн хяналтын хэлтэс, Махны холбоо, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба хамтран байнгын хяналт тавин ажиллаж байна.
Нийслэлийн Засаг даргаас өгсөн үүрэг чиглэлийн дагуу нөөцийн махны хүртээмжийг сайжруулах зорилгоор 2019 оны 05 дугаар сарын 18-ны өдрөөс эхлүүлэн 2019 оны 06 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл 7 хоногийн Бямба, Ням гаригуудад дүүрэг бүрт махны өргөтгөсөн худалдаа зохион байгуулахаар шийдвэрлэгдсэн.
Сүхбаатар дүүргийн махны өргөтгөсөн худалдааг 2019 оны 05 дугаар сарын 18-19-ний өдрүүдэд 11.00-18.00 цагийн хооронд дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Хангай хотхонд зохион байгуулахаар төлөвлөөд байна.
Нөөцийн махыг 2-3 кг-аар жижиглэн савласан байдлаар Хүнс, хөдөө аж ахуй, Хөнгөн үйлдвэрийн яамнаас тогтоосон дараах үнээр худалдаална. Үүнд:
Үхрийн мах -1 кг-7200 төгрөг
Хонины мах -1 кг-6000 төгрөг
Ямааны мах-1 кг-5500 төгрөгийн үнэтэй байна.
СҮХБААТАР ДҮҮРГИЙН НУТАГ ДЭВСГЭРТ НӨӨЦИЙН МАХ ХУДАЛДААЛЖ БУЙ ЦЭГҮҮДИЙН БАЙРШЛЫГ ЗУРГААР ҮЗҮҮЛЭВ.


СҮХБААТАР ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР
ХҮНС ХУДАЛДАА ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХЭЛТЭС


















