Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Нөөцийн махны өргөтгөсөн худалдаагаар хонины махыг 13 мянган төгрөгөөр худалдаална

Нийслэл хотод нөөцийн махны жижиглэн худалдааг өнөөдрөөс зогсоож, есөн дүүрэгт өргөтгөсөн худалдаа зохион байгуулахаар болсныг Улаанбаатар хотын Захирагчийн Ажлын Албанаас мэдээллээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Нөөцийн махны өргөтгөсөн худалдаагаар хонины махыг 13 мянган төгрөгөөр худалдаална
Нөөцийн махны өргөтгөсөн худалдаагаар хонины махыг 13 мянган төгрөгөөр худалдаална. Зураг: МҮОНРТ

Нийслэл хотод нөөцийн махны жижиглэн худалдааг өнөөдрөөс зогсоож, есөн дүүрэгт өргөтгөсөн худалдаа зохион байгуулахаар болсныг Улаанбаатар хотын Захирагчийн Ажлын Албанаас мэдээллээ.

Ингэснээр хүнсний дэлгүүрүүдээр дамжуулан нөөцийн мах худалдаалахгүй бөгөөд иргэд өргөтгөсөн худалдааны цэгүүдээс худалдан авах боломжтой болох юм.

Нөөцийн махны өргөтгөсөн худалдаа энэ сарын 30-ныг дуустал өдөр бүр 10:00-17:00 цагийн хооронд үргэлжилнэ.

Худалдааны үеэр хонины махыг нэг килограммыг нь 13,000 төгрөгөөр, харин үхрийн махыг нэг килограммыг нь 15,000 төгрөгөөр борлуулах аж.

Хуваалцах