Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Нөөцийн өвс, тэжээлийг хөнгөлөлттэй үнээр худалдаалж эхэлнэ

Аймаг, сумдын аюулгүйн нөөцийн өвс, тэжээлийг албан ёсоор задлах, малчдад хөнгөлөлттэй үнээр худалдаалах ажлыг энэ долоо хоногт албан ёсоор эхэлнэ.

М"
МҮОНР-ийн "Хурд" агентлаг

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Нөөцийн өвс, тэжээлийг хөнгөлөлттэй үнээр худалдаалж эхэлнэ
Нөөцийн өвс, тэжээлийг хөнгөлөлттэй үнээр худалдаалж эхэлнэ. Зураг: МҮОНРТ

Аймаг, сумдын аюулгүйн нөөцийн өвс, тэжээлийг албан ёсоор задлах, малчдад хөнгөлөлттэй үнээр худалдаалах ажлыг энэ долоо хоногт албан ёсоор эхэлнэ. Эхний ээлжинд өвс, тэжээлийн нөөц нь багассан аймаг, сумдад хямд өртгөөр шаардлагатай хэмжээгээр нь хүргэх ажлыг шуурхай зохион байгуулна.

Өвс, тэжээлийн үнийг зах зээлийн үнээс 50 орчим хувиар хямд борлуулахаар зэхэж байгаа юм. Энэ талаар салбарын яамнаас тодрууллаа. ХХААХҮЯ-ны Мал аж ахуйн бодлого хэрэгжилтийг зохицуулах газрын дарга н.Батмөнх ингэж ярилаа.

Нөөцийн өвсийг задлах, борлуулах ажлыг зохион байгуулах талаар өнөөдөр Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцэж, шийдвэр гаргах ёстой. Гарсан шийдвэрийн дагуу холбогдох байгууллагууд, орон нутаг ажиллана.

Хуваалцах