Нөөцийн өвсийг малтай өрхүүдэд хөнгөлөлттэй үнээр олголоо
Коронавирусийн дэгдэлттэй холбогдуулан дүүргийн Онцгой комисс хуралдаж, нөөцөд байгаа өвсийг хөнгөлөлттэй үнээр малчдад яаралтай олгох шийдвэр гаргасан. Үүнтэй холбогдуулан 01 сарын 30, 31-ний өдрүүдэд малчдыг олноор цуглуулахгүйгээр хороо тус бүрт зохион байгуулалттайгаар дүүргийн нөөцөд байгаа өвс
Мэдээллийн алба

Коронавирусийн дэгдэлттэй холбогдуулан дүүргийн Онцгой комисс хуралдаж, нөөцөд байгаа өвсийг хөнгөлөлттэй үнээр малчдад яаралтай олгох шийдвэр гаргасан.
Үүнтэй холбогдуулан 01 сарын 30, 31-ний өдрүүдэд малчдыг олноор цуглуулахгүйгээр хороо тус бүрт зохион байгуулалттайгаар дүүргийн нөөцөд байгаа өвсийг хөнгөлөлттэй үнээр малтай өрхүүдэд олгох ажлыг зохион байгууллаа.
Коронавирусийн дэгдэлттэй холбоотойгоор сургууль, цэцэрлэгийг амрааж, хорио тогтоон, олон нийтийг хамарсан арга хэмжээг цуцалсан энэ үед 800-гаад боодол өвсийг 30 гаруй малтай өрхөд хороодоор дамжуулан хөнгөлөлттэй үнээр олголоо.
Эх сурвалж: Нийслэлийн Налайх дүүргийн Засаг Даргын Тамгын газар


















