Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Нөөцөд бэлтгэж байгаа хадланг урд хөрш рүү гаргаагүй гэв

Тиймээс зүүн аймгуудаас буюу Дорнод, Сүхбаатар аймгийн зарим сумаас нэмэлтээр хадлан бэлтгэж байна. Харин мэдээлэл дутуу иргэдийг төөрөгдүүлж, нөөцөд бэлтгэж байгаа энэхүү хадланг хил давуулж урд хөрш рүү гаргаж байгаа гэсэн мэдээлэл орон нутагт тархаж байгаа юм байна.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Нөөцөд бэлтгэж байгаа хадланг урд хөрш рүү гаргаагүй гэв
Нөөцөд бэлтгэж байгаа хадланг урд хөрш рүү гаргаагүй гэв. Зураг: МҮОНРТ

Зуншлага муу байснаас хадлангийн гарц нийт нутгаар тааруу байгаа. Тиймээс зүүн аймгуудаас буюу Дорнод, Сүхбаатар аймгийн зарим сумаас нэмэлтээр хадлан бэлтгэж байна. Харин мэдээлэл дутуу иргэдийг төөрөгдүүлж, нөөцөд бэлтгэж байгаа энэхүү хадланг хил давуулж урд хөрш рүү гаргаж байгаа гэсэн мэдээлэл орон нутагт тархаж байгаа юм байна. Энэ нь ташаа мэдээлэл болохыг албаныхан хэлж байна.

Дорнодод хятадууд үүрлэлээ, хадлан тэжээлийг нь урагш зөөгөөд дууслаа, газар нутгийг нь гадныхан хуваагаад авчихлаа гэх мэт үндэслэлгүй, ташаа мэдээлэл зориудаар тараагдаж байгааг орон нутгийнхан хэлж байна. Дорнодоос бэлтгэж байгаа нөөцийн хадлангаас нэг ч боодол өвсийг хил гаргаагүй гэсэн тайлбарыг Халх гол сумын удирдлагууд өгч байна.

Энэ жил зуншлага муу байсан нийслэл, Төв, Дархан-Уул аймаг 23200 га талбайд гэрээ хийж, Дорнод аймгийн долоон сумын нутгаас хадлан бэлтгэж байна. Аймаг орон нутгийн зүгээс эдгээр хадланчидтай гэрээ байгуулж хадлан хадах газар хэмжээг хуваарилан өгсөн байна. Энэ жилийн хувьд Дорнод аймгийн хадлангийн гарц дунджаар нэг га-д долоон центнер орчим байгаа юм. Мөн шивээ толгойлж амжаагүй борог өвс багатай, нарийн өвстэй байгааг хадланчид хэлж байсан юм. Энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг Цагийн хүрдээс үзээрэй.

Хуваалцах