Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Нялхсын эндэгдэлд улаан бурханы өвчлөл голчлон нөлөөлжээ

Улсын хэмжээгээр 2016 оны эхний есөн сард нялхсын эндэгдэл 1063 болж, өмнөх оны мөн үеийнхээс 142 буюу 15.4 хувиар, 5 хүртэлх насны хүүхдийн эндэгдэл 1297 болж, өмнөх оны мөн үеийнхээс 199 буюу 18.1 хувиар өссөн байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Нялхсын эндэгдэлд улаан бурханы өвчлөл голчлон нөлөөлжээ
Нялхсын эндэгдэлд улаан бурханы өвчлөл голчлон нөлөөлжээ. Зураг: МҮОНРТ

Улсын хэмжээгээр 2016 оны эхний есөн сард нялхсын эндэгдэл 1063 болж, өмнөх оны мөн үеийнхээс 142 буюу 15.4 хувиар, 5 хүртэлх насны хүүхдийн эндэгдэл 1297 болж, өмнөх оны мөн үеийнхээс 199 буюу 18.1 хувиар өссөн байна. Нялхсын эндэгдэлд улаанбурхан болон амьсгалын тогтолцооны өвчлөл голлон нөлөөлжээ.

Нялхсын эндэгдэл энэ оны 9 дүгээр сард 86 болж, өмнөх сарынхаас 8 буюу 10.3 хувиар, 5 хүртэлх насны хүүхдийн эндэгдэл 114 болж, 5 буюу 4.6 хувиар өсчээ.

1000 амьд төрөлтөд ногдох нялхсын эндэгдэл 2016 оны эхний 9 сард 17.9 болж, өмнөх оны мөн үеийнхээс 2.8 пунктээр, тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл 21.9 болж, өмнөх оны мөн үеийнхээс 3.9 пунктээр өссөн байна. 1000 амьд төрөлтөд ногдох нялхсын эндэгдэл энэ оны 9 дүгээр сард 13.1 болж, өмнөх сарынхаас 1.9 пунктээр, тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл 17.4 болж, өмнөх сарынхаас 1.7 пунктээр өсчээ.

Халдварт өвчнөөр өвчлөгчид 2016 оны эхний 9 сард 59599 болж, өмнөх оны мөн үеийнхээс 10774 буюу 22.1 хувиар нэмэгдэхэд мөөгөнцрөөр өвчлөгчид 419 буюу 31.3 хувиар, вирүст хепатитаар өвчлөгчид 236 буюу 36.4 хувиар, тэмбүүгээр өвчлөгчид 1246 буюу 22.1 хувиар, гонококкт халдвараар өвчлөгчид 643 буюу 17.1 хувиар, сүрьеэгээр өвчлөгчид 191 буюу 5.5 хувиар буурсан хэдий ч улаанбурханаар өвчлөгчид 8155 буюу 36.9 хувь, гар, хөл, амны өвчнөөр өвчлөгчид 4000 буюу 4.3 дахин өссөн нь голлон нөлөөлсөн байна. Энэ оны 9 дүгээр сард улаанбурханаар өвчлөгчид 17 болж, өмнөх сарынхаас 70 буюу 80.5 хувиар буурчээ.

Хуваалцах