Ням гараг бүр нийтийн бүжиг хийнэ
Хөдөлгөөний дутагдлаас сэргийлэх, нийтийн биеийн тамирыг шинэ шатанд гаргаж хөгжүүлэх зорилгоор Өмнөговь аймгийн Биеийн тамир спортын газар, Нийтийн бүжгийн спортын холбоотой хамтран өвөл цагийн нийтийн биеийн тамирын арга хэмжээг энэ сарын 20-иос эхлүүлсэн байна.
Мэдээллийн алба

Ингэснээр нийтийн цэнгээнт бүжгийг долоо хоног бүрийн ням гарагт Биеийн тамир спортын газрын спорт зааланд зохион байгуулах юм байна. Нээлтийн үеэр бүжгийн тэмцээнийг зохион байгуулж, шилдэг бүжгийн хамтлагийг шалгаруулжээ. Дунд сайхны 4-р баг тэргүүн байр эзэлсэн бол Хан-Уулын 2-р баг дэд байр, Оюутын 7-р баг гуравдугаар байрт тус тус шалгарсан байна.