Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Нян судлалын лаборатори шинэ байранд орлоо

Өнгөрсөн 2010-2011 онд лабораторийн зарим тоног төхөөрөмжүүдийг орчин үеийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэн шинэчилж, хүчин чадлыг нь сайжруулсан байна. Ийнхүү шинэ байранд шилжсэнээр Үндэсний стандартын хэмжил зүйн төвийн итгэмжлэгдсэн лаборатори болох бэлтгэлээ ханган ажиллаж байгаа юм.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Нян судлалын лаборатори шинэ байранд орлоо
Нян судлалын лаборатори шинэ байранд орлоо. Зураг: МҮОНРТ

ХХЕГ-ын Мэргэжлийн хяналтын хэлтсийн Эрүүл мэндийн хяналтын албаны хими, нян судлалын лаборатори шинэ байранд шилжин орлоо. Тус лаборатори нь нь 1979 онд НАХЯ-ны АЦХСС-ын дэргэд байгуулагдаж суурин болон хөдөлгөөнт лабораторийн шинжилгээний машин, тоног төхөөрөмжөөр хангагдан үйл ажиллагаагаа эхлүүлж байсан аж.

Өнөөдрийн байдлаар тус лаборатори нь хилийн анги, салбаруудын цэргийн алба хаагчдын хүнс, ахуйн химийн бүтээгдэхүүн, ундны усанд хими, нян судлалын, ажлын байрны орчинд эрүүл зүйн нян судлалын шинжилгээ, үйлчилгээний газруудын ажиллагсдад жилд нэгээс хоёр удаа гэдэсний халдварт өвчний нян тээгч болон шимэгч хорхой илрүүлэх шинжилгээнүүдийг хийж байгаа юм. Мөн халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх хяналтыг тавьдаг аж.

Хуваалцах