Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Нян судлалын лабораторийн биоаюулгүй ажиллагааны сургалт боллоо

Эрүүл мэндийн яам, "Эрүүл мэндийн салбарын хөгжил хөтөлбөр-5" төслөөс хэрэгжиж байгаа эрүүл мэндийн байгууллагуудын эрүүл ахуй, халдварын сэргийлэлт, хяналтыг сайжруулах ажлын хүрээнд

ЭМ
Эрүүл мэндийн яам

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Нян судлалын лабораторийн биоаюулгүй ажиллагааны сургалт боллоо
Нян судлалын лабораторийн биоаюулгүй ажиллагааны сургалт боллоо. Зураг: МҮОНРТ

Эрүүл мэндийн яам, "Эрүүл мэндийн салбарын хөгжил хөтөлбөр-5" төслөөс хэрэгжиж байгаа эрүүл мэндийн байгууллагуудын эрүүл ахуй, халдварын сэргийлэлт, хяналтыг сайжруулах ажлын хүрээнд “Нян судлалын лабораторийн био аюулгүй ажиллагаа” сэдэвт сургалтыг 2017 оны 2 дугаар сарын 8-9-ний өдрүүдэд зохион байгууллаа.

Сургалтад төсөл хэрэгжиж байгаа 21 газрын лабораторийн эмч, лаборант нар оролцов. Канадын олон улсын эрүүл мэндийн нийгэмлэгийн халдварын сэргийлэлт, хяналтын асуудал хариуцсан зөвлөх, доктор Левис Томалти хүрэлцэн ирж, биоаюулгүй ажиллагааны олон улсын жишиг арга зүйг үйл ажиллагаандаа хэрэгжүүлэх биоаюулгүй ажиллагааны зохистой хандлага, ур чадвар, дадлыг хангаж ажиллуулах талаар сургалт хийлээ.

Хуваалцах