Нянгийн эсрэг эмийн мэдлэг, хандлагыг дээшлүүлэх дэлхийн 7 хоног үргэлжилж байна
Нянгийн эсрэг эмийн мэдлэг, хандлагыг дээшлүүлэх дэлхийн өдрүүд энэ сарын 18-24-ний өдрүүдэд үргэлжилж байна.
Мэдээллийн алба

"Цагийн хүрд" мэдээллийн хөтөлбөр: Нянгийн эсрэг эмийн мэдлэг, хандлагыг дээшлүүлэх дэлхийн өдрүүд энэ сарын 18-24-ний өдрүүдэд үргэлжилж байна. "Ковид-19" цар тахлын үед нянгийн эсрэг эмийг зохисгүй хэрэглэх нь нянгийн тэсвэржилтийн тархалтыг түргэсгэх аюултай юм. Манай улсын антибиотикийн хэрэглээ өнгөрөгч онуудад буурсан үзүүлэлттэй гарсан хэдий ч антибиотикийн хэрэглээ ихтэй орнууд болох Иран, Турк, Серби зэрэг улсуудаас хэрэглээ өндөр байгаа юм.


















