Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Нярай хүүхдүүдийг эмэнд хордуулсан эмийн санчийн хэрэг шүүхэд шилжив

Эх нялхсын эрүүл мэндийн төв дотор байрлах “Монос”-ын эмийн сангийн жор баригч Б.Эрдэнэчимэг “Фенобарбитал” эмийг эмчийн жороор нярай хүүхдүүдэд олгохдоо том хүний тунгаар уухыг зааж олгосноос болж хэрэгт холбогдоод байгаа билээ.

О.
О.Шинэтуяа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Нярай хүүхдүүдийг эмэнд хордуулсан эмийн санчийн хэрэг шүүхэд шилжив
Нярай хүүхдүүдийг эмэнд хордуулсан эмийн санчийн хэрэг шүүхэд шилжив. Зураг: МҮОНРТ

Эх нялхсын эрүүл мэндийн төв дотор байрлах “Монос”-ын эмийн сангийн жор баригч Б.Эрдэнэчимэг “Фенобарбитал” эмийг эмчийн жороор нярай хүүхдүүдэд олгохдоо том хүний тунгаар уухыг зааж олгосноос болж хэрэгт холбогдоод байгаа билээ. Тус эмэнд нэр бүхий 14 хүүхэд хордсон бөгөөд нярай хүүхдүүдээс хоёрынх нь бие цочмог буюу маш хүнд зэргээр хордлого авсан байна.

Тиймээс эрүүгийн хуулийн тусгай ангийн 106 дугаар зүйлийн 106.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны хоёрдугаар шүүхэд шилжүүлжээ.

Хуваалцах