Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Нярай хүүхэд яагаад уйлдаг вэ?

Нярай хүүхэд уйлна гэдэг ээж, аавдаа ямар нэг юм хэлэхийг хичээж байна гэсэн үг. Тэд бүхий л хэрэгцээгээ уйлж илэрхийлдэг. Өөрөөр одоохондоо яаж ч илэрхийлж чадахгүй шүү дээ. Хүүхэд чинь уйлж эхэлбэл юу хэлэхийг хүсч байгаа бол?

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Нярай хүүхэд яагаад уйлдаг вэ?
Нярай хүүхэд яагаад уйлдаг вэ?. Зураг: МҮОНРТ

Нярай хүүхэд уйлна гэдэг ээж, аавдаа ямар нэг юм хэлэхийг хичээж байна гэсэн үг. Тэд бүхий л хэрэгцээгээ уйлж илэрхийлдэг. Өөрөөр одоохондоо яаж ч илэрхийлж чадахгүй шүү дээ. Хүүхэд чинь уйлж эхэлбэл юу хэлэхийг хүсч байгаа бол?

1. Би өлсөж байна. Нярай хүүхдийг ойролцоогоор 2-3 цаг тутам хооллох шаардлагатай. Иймд хөхүүлэх хэрэгтэй гэсэн үг.

2. Би ямар нэг юм хөхмөөр байна. Хөхөх нь хүүдэд байдаг төрөлхийн рефлекс бөгөөд сайн тайвшуулдаг. Хэрвээ хүүхэд чинь саяхан идсэн, өлсөөгүй хэрнээ уйлж байвал өөрийнхээ цэвэрхэн хуруугаа эсвэл соска хөхүүлж болно.

3. Би унтмаар байна. Нярай хүүхэд хоногт дунджаар 16 цаг унтдаг. Зөөвөн бүүвэйлж унтуулна.

4. Би нойтон байна. Живхийг нь ойр ойрхон сольж цэвэр, хуурай байлгах

5. Би хөдөлмөөр байна (биеийнхээ чилээг гаргамаар байна). Хүүхдийн хөдөлгөөнийг хязгаарлахаар чанга өлгийдөж болохгүй. Хүүхдээ тэврэх, бүүвэйлэх, байрлалыг нь өөрчлөх хэрэгтэй. 2 сартайгаас иллэг хийж эхэлнэ.

6. Би халууцаад/даараад байна. Манайхан хүүхдээ их бэгнэдэг. Хүүхдийн өрөөний дулаан 22-24С, чийгшил 40-50% байвал зохино.

7. Би ганцаардаж байна (надад уйтгартай байна). Хүүхдээ тэврэх, түүнтэй ярих/эрхлүүлэх, нурууг нь илэх, гадаа авч гарах зэрэг арга хэмжээ авч болно. Түүнчлэн нярай хүүхдэд зориулсан хөгжим сонсгож болно (Вива Сити N14 Synergy)

8. Би тайван баймаар байна. Чанга дуу чимээ (ах эгч нар нь шуугилдах, тоос сорогч, хэрүүл маргаан), хурц гэрэл зэрэг нь хүүхдийг ядраадаг тул тайван намуухан орчин бүрдүүлэх. Эдгээр арга хэмжээг аваад үр дүнгүй хүүхэд чинь үргэлжлүүлэн уйлсаар байвал тэр “Би өвчтэй байна” гэж хэлж байж болзошгүй тул хүүхдийн эмчид хандаарай.

Түлхүүр үг:нярай
Хуваалцах