Нярайд үзүүлэх тусламжийн чанар сайжирч байна
Ховд аймгийн Бүсийн Оношилгоо, Эмчилгээний төвийн нярай судлалын тасаг 2019 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн тусдаа тасаг болон зохион байгуулагдсанаасаа хойш
Мэдээллийн алба

Ховд аймгийн Бүсийн Оношилгоо, Эмчилгээний төвийн нярай судлалын тасаг 2019 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн тусдаа тасаг болон зохион байгуулагдсанаасаа хойш нийт 413 амьд төрсөн нярайд үйлчлээд байна. Өнөөдрийн байдлаар нярайн тасагт төрсний дараахь хүнд эрчимт эмчилгээнд -8 дутуу нярай, эмгэг нярайн өрөөнд нийт 4 үүнээс 2 нь дутуу нярай эмчлэгдэж байна. Улаанбаатар хот руу зургаан ярай илгээсэн байна.
Эхний гурван сарын байдлаар нярайн тасагт нийт 413 амьд төрөлтөөс эндэгдэл 3, нийт 7 нярайд сурфактант, эмчилгээ хийснээс 6 нь амжилттай болсон, нийт 413 нярайгаас 358 хүнд нярай эмчлэгдсэн ба үүнээс өдөрт дунджаар 5 нярай биеийн ерөнхий байдал нь маш хүнд , хүнд , хүндэвтэр үнэлгээтэй эмчлэгдсэн байгаа гэх мэт эдгээр үзүүлэлтүүдээс дүгнэхэд нярай судлалын тасаг байгуулагдан, 24 цагаар нярайн нарийн мэргэжлийн эмч байнга тусламж үйлчилгээ үзүүлдэг болсноор 0-28 хоногтой нярайд үзүүлэх тусламжийн чанар сайжирч байгаа нь харагдаж байна.
Өнөөдөр тус тасагт 10 дутуу нярай эмчлэгдэж байгаа нь ч мөн нэг талаас тусламжийн чанар сайжирч байгааг харуулж байна. Чанарын алба болон бусад тасгууд яаралтай хэрэгтэй бүхнээр туслаж дэмжиж байгаад талархаж байна. 2018 оны эцсийн байдлаар БОЭТ-д дутуу төрөлт 7.8 хувьтай байгаа нь цаашид "Эрүүл эцэг, эхээс эрүүл хүүхэд" гэдэгт онцгой анхаарах шаардлагатай байгааг харуулж байна. Тусламжийн чанарыг сайжруулахад дэмжиж ажилласан ЭМЯ, БОЭТ- ийн удирдлагууддаа төрөх, хүүхдийн тасгийн хамт олонд баярласан талархсанаа илэрхийлж байна.
Ийнхүү нярайн тасаг байгуулагдан ажилласан гурван сар орчмын хугацааг дүгнэн үзэхэд нэг талаас 0-28 хоногтой нярайд үзүүлэх тусламжийн чанар сайжирч, нярайн эндэгдлийг бууруулж байгаа амжилт, үр дүн гарч байна. БОЭТ-ийн захирал Т.Баяртогтох гуравдугаар сарын 24-ний өдөр нярайн тасгийн үйл ажиллагаа, тулгамдсан асуудлуудтай газар дээр нь танилцан, Бельгийн төслөөр нийлүүлэгдсэн амьсгалын аппарат яаралтайгаар угсарч суурилуулан нэг нярайг аппаратад авлаа.
.jpg)


















