Нярайн Фенобарбитал эмийг улсын бүтгэлд бүртгэжээ
Өмнө нь эмийн нэршлийн зөрүүгээс шалтгаалж улсын бүртгэлд бүртгэгдээгүй байсан нярай хүүхдийн шарлалт арилгах, тархины даралтанд уух зориулалттай фенобарбитал эмийг бүртгэж авчээ
Мэдээллийн алба

Өмнө нь эмийн нэршлийн зөрүүгээс шалтгаалж улсын бүртгэлд бүртгэгдээгүй байсан нярай хүүхдийн шарлалт арилгах, тархины даралтанд уух зориулалттай фенобарбитал эмийг бүртгэж авчээ. Энэ талаар ЭМЯ-ны Эм эмнэлгийн хэрэгслийн мэргэжилтэн Адъяахорол ярьж байна. Тэрбээр "Хамгийн чухал нь эмч жороо зөв бичих хэрэгтэй" гэлсэн юм. Түүнчлэн эмийн санч эмчийн жорын дагуу эм олгож, уух зааврыг иргэдэд сайн тайлбарлах ёстой гэдгийг хэлж байгаа юм. Учир нь он гарсаар энэ эмэнд олон хүүхэд хордсон билээ. Мөн саяхан Дархан-Уул аймагт тун хэтрүүлж уусан явдал гарсан юм.


















