Нярайн нэн шаардлагатай багаж, тоног төхөөрөмжийг нийлүүллээ
ЭМЯ-аас зарласан Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжиж буй “Эрүүл мэндийн салбарын хөгжил хөтөлбөр-3” төслийн хүрээнд сумдын эрүүл мэндийн төв болон нэгдсэн эмнэлгийн нярай хүүхдэд үзүүлэх тусламж үйлчилгээг сайжруулах зорилгоор гурван нэр төрлийн нийт 64 сая гаруй төгрөгийн тоног төхөөрөмжий
Мэдээллийн алба

ЭМЯ-аас зарласан Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжиж буй “Эрүүл мэндийн салбарын хөгжил хөтөлбөр-3” төслийн хүрээнд сумдын эрүүл мэндийн төв болон нэгдсэн эмнэлгийн нярай хүүхдэд үзүүлэх тусламж үйлчилгээг сайжруулах зорилгоор гурван нэр төрлийн нийт 64 сая гаруй төгрөгийн тоног төхөөрөмжийг Архангай аймгийн Эрүүл мэндийн газарт хүлээлгэн өглөө.
Эмнэлгийн тоног төхөөрөмж нийлүүлэх ажлыг “Монос фарм трейд” ХХК-аас гүйцэтгэх гэрээний дагуу нийлүүлсэн байна. Аймгийн Эрүүл мэндийн газрын тоног төхөөрөмж хүлээн авах комисс тоног төхөөрөмж, дагалдах хэрэгслүүдийн бүрэн ажиллагааг шалган хүлээн авлаа. Нярайн дулаацуулагч хоёр, нярайн амьсгалын аппарат нэг, дусал, тариа хийхэд венийн судас гэрэлтүүлэгч төхөөрөмж тавыг хүлээн авчээ. Тоног төхөөрөмжийг ажиллуулах талаар эмнэлгийн 21 мэргэжилтэнд арга зүйн зөвлөмж өгсөн байна.


















