Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Нью Дели хотод агаарын бохирдол их хэвээр байна

Энэтхэгийн нийслэл Нью Дели хотын агаарын бохирдол их хэвээрээ байна. Агаарын бохирдол ихтэй, өтгөн утаа суунагласан орчинд гадаа гудамжинд олон цагаар ажилладаг хүмүүс хамгийн ихээр хордож байна. Энэ өдрүүдэд бохирдлын түвшин бага зэрэг буурсан ч агаар мандал дахь хорт тоосонцрын хэмжээ дэлхий эрүү

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Нью Дели хотод агаарын бохирдол их хэвээр байна
Нью Дели хотод агаарын бохирдол их хэвээр байна. Зураг: МҮОНРТ

Энэтхэгийн нийслэл Нью Дели хотын агаарын бохирдол их хэвээрээ байна. Агаарын бохирдол ихтэй, өтгөн утаа суунагласан орчинд гадаа гудамжинд олон цагаар ажилладаг хүмүүс хамгийн ихээр хордож байна. Энэ өдрүүдэд бохирдлын түвшин бага зэрэг буурсан ч агаар мандал дахь хорт тоосонцрын хэмжээ дэлхий эрүүл мэндийн байгууллагаас зөвшөөрөгдсөн хэмжээнээс даруй 20 дахин их байна. энэ сарын ихээр хорт тоосонцрын түвшин 75 дахин их байсан юм.

Хэдийгээр агаар их бохирдолтой байгаа ч амин зуулгаа алдахгүйн тулд гадаа гудамжинд удаан цагаар ажилладаг жимсний худалдаачин, жижиглэнгийн наймаа эрхлэгчид амны хаалт , ороолт, алчуур хэрэглэдэг байна. Гэсэн ч өдөрт 12 цагаар гудамжинд наймаа эрхэлдэг хүмүүсээс ихэнх нь утаанд хордож, амьсгалын замын өвчнөөр өвдөх нь ихэссэнээ ярьж байна.

Мөн агаарын бохирдол арилжаа наймаанд нь сөргөөр нөлөөлж байгааг ярьцгааж байна. Гудамжинд Энэтхэгийн үндэсний хувцас зардаг наймаачид, үсчин, жимсний худалдаачид хүртэл борлуулалт нь өнгөрсөн сарынхтай нь харьцуулахад бараг 50 хувьд буурсныг ярьсан байна.

Хуваалцах