Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Нью-Йорк хотноо АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Умард Солонгосын төлөөлөгчидтэй уулзлаа

АНУ болон Умард Солонгосын засаг захиргаа ирэх сарын 12-нд Сингапурт болох гэж байгаа дээд хэмжээний уулзалтын бэлтгэл ажлыг маш эрчимтэй хангаж байна.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 2 минут
Нью-Йорк хотноо АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Умард Солонгосын төлөөлөгчидтэй уулзлаа
Нью-Йорк хотноо АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Умард Солонгосын төлөөлөгчидтэй уулзлаа. Зураг: МҮОНРТ

АНУ болон Умард Солонгосын засаг захиргаа ирэх сарын 12-нд Сингапурт болох гэж байгаа дээд хэмжээний уулзалтын бэлтгэл ажлыг маш эрчимтэй хангаж байна. Америкийн төлөөлөгчид энэ дээд уулзалтад бэлтгэхээр Пхеньян Сингапурт ажиллаж байгаа тухай бид өмнө нь мэдээлж байсан. Тэгвэл Умард Солонгосын тал ч төлөөлөгчдөө АНУ болон Сингапур руу илгээж, ерөнхийдөө бэлтгэл ажлыг хангах хэлэлцээр 3 талд үргэлжилж байна.

2 Солонгосын хилийн Панмунжом суурин Сингапур улсуудад талууд бэлтгэл ажил, аюулгүй байдал, хамгаалалтын асуудлыг хэлэлцэж байгаа бол хэдхэн цагийн өмнө Нью-Йорк хотноо АНУ-ын тал Умард Солонгосын төлөөлөгчидтэй дээд хэмжээний уулзалтын хамгийн чухал асуудлууд болох 2 удирдагчийн дээд хэмжээний уулзалтын үеэр хэлэлцэх асуудал гарын үсэг зурах баримт бичгийг эцсийн байдлаар тохиролцох зэрэг уулзалт хийлээ.

90 гаруй минут үргэлжилсэн 2 талын уулзалтаар яг ямар ямар асуудлыг хэлэлцсэн эсэх нь одоогоор тодорхойгүй байгаа боловч КимЁнЧолын, МайкПомпеотой цаашлаад АНУ-ын талтай Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй бүс болгох Умард Солонгосыг цөмийн зэвсгээс ангижруулах гол зорилготойгоор энэ дээд хэмжээний уулзалтад, 2 тал оролцоход хангалттай нийтлэг үндэслэл байгаа эсэхийг тодорхойлох зорилготой гэж Өмнөд Солонгосын агентлагууд мэдээлж байна.

Харин Америкийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр МайкПомпеоКимЁнЧол нарын уулзалтаар Умардын тал АНУ-ын тавьсан шаардлагыг бүрэн хүлээн авч Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй бүс болгосноор АНУ-аас аюулгүйн баталгаа авах өөрөөр хэлбэл харилцан тавьсан шаардлагуудыг талууд хүлээн зөвшөөрч байгаа тохиролцоонд хүрэх төлөвтэй байна гэж мэдээлж байна. Үүнээс гадна, Умардын удирдагч Ким Жон Ун, генерал КимЁнЧолоор дамжуулж АНУ-ын төрийн тэргүүн ДональдТрампад хувийн захидал илгээсэн байна. Энэхүү захидлыг КимЁнЧол, ерөнхийлөгч Трампад өөрийн биеэр гардуулж өгөх мэдээ мөн байна. Ийнхүү армын генерал Умард Солонгосын хөдөлмөрийн намын төв хорооны орлогч дарга КимЁнЧол нь, АНУ-д 18 жилийн дараа айлчилж байгаа Умард Солонгосын анхны өндөр дээд хэмжээний албан тушаалтан болж байна. Нөгөө талаар Пхеньян Вашингтон руу хамгийн итгэмжит гэсэн албан тушаалтнаа илгээсэн нь Умард Солонгос энэ уулзалтыг амжилттай зохион байгуулахад өндөр хүчин чармайлт тавьж байна гэж олон улсад харж байна.

Хуваалцах