Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Нью-Йорк хотод аюулгүйн хамгаалалтыг нэмэгдүүллээ

Өнөөдөр АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт эхэлж байгаатай холбоотойгоор Нью-Йорк хотод аюулгүй байдлын хамгаалалтыг нэмэгдүүлж байна.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Нью-Йорк хотод аюулгүйн хамгаалалтыг нэмэгдүүллээ
Нью-Йорк хотод аюулгүйн хамгаалалтыг нэмэгдүүллээ. Зураг: МҮОНРТ

Өнөөдөр АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт эхэлж байгаатай холбоотойгоор Нью-Йорк хотод аюулгүй байдлын хамгаалалтыг нэмэгдүүлж байна.

Тодруулбал, сонгуулийн өдөр тус хотод 5000 цагдаа, цэргийн хүчин хамгаалалтад гарч байгаа нь өмнөх сонгуулиудын хамгаалалтын бие бүрэлдэхүүнийг 2 дахин нэмэгдүүлсэн хэрэг юм байна. Нью-Йорк хотын захирагч Билл Де Блазио болон хотын цагдаагийн газрын дарга Жеймс Онэл энэ тухай сэтгүүлчдэд танилцууллаа. Учир нь сонгуулийн өмнөх шөнө буюу яг одоо Ардчилсан нам болоод Бүгд Найрамдах намыг дэмжигчид хоёулаа тус хотод уулзалт, цугларалт хийж байгаа аж. Иймд цагдаа нар уулзалтын байрны эргэн тойрны замыг хааж, хамгаалалтад гарчээ.

Мөн хүмүүс олноор цугларч байгаа гудамж талбайдад хамгаалалтыг нэмэгдүүлсэн байна. Хотын захиргаа болон, аюулгүйн албаныхан сонгуулийн үеэр "Исламын улс" алан хядагч бүлэглэлийнхний зүгээс террорист халдлага үйлдэж магадгүй гэх мэдээлэл хүлээн авсан учир аюулгүй байдлын өндөржүүлсэн бэлэн байдал доор ажиллаж байна.

Энэ байдлыг харсан жуулчдын тайлбарлаж байгаагаар “Тайм Скуэр болон бусад хөл хөдөлгөөнтэй газруудад цагдаа нар автомат винтов буу үүрч, олноороо хамгаалалтад гарч байгааг харахад яг л байлдах гэж байгаа мэт мэдрэмж төрж байгаа боловч маш сайн хамгаалалтад байгаа гэдгээ мэдэрч байна” гэсэн байна.

Хуваалцах