Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Нью-Йорк шинэ жилээ угтан авах бэлтгэлээ хангаж байна

Таймс Скверийн гол чимэг болох болор бөмбөлөг Уотерфордийг өчигдөр байранд нь залж шинэ жилйн баярын бэлтгэлийг хангаж дууссан байна.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Нью-Йорк шинэ жилээ угтан авах бэлтгэлээ хангаж байна
Нью-Йорк шинэ жилээ угтан авах бэлтгэлээ хангаж байна. Зураг: МҮОНРТ

Шинэ жилийн баярыг улс орон гэлтгүй хотууд ч өөр өөрийнхөө уламжлалын дагуу угтан авдаг ёслол хийдэг. Нью-Йорк тэр дундаа Таймс Скверт шинэ жилийг угтан авахаар тус хотын төдийгүй гадны жуулчид он солигдох мөчид ихээр цугладаг. Таймс Скверийн гол чимэг болох болор бөмбөлөг Уотерфордийг өчигдөр байранд нь залж шинэ жилйн баярын бэлтгэлийг хангаж дууссан байна.

12 футийн диаметртэй, 5000 кг жинтэй энэ болор бөмбөлөг нь 288 болор гурвалжингуудаас бүтжээ. Болор талт бөмбөлөгийг Филипсийн 16 сая өнгө ялгаруулах 32 мянган лед гэрлээр чимэглэжээ. Алдарт болор бөмбөлөгийг хамгийн анх 100 жилийн өмнө буюу 1908 онд Таймс Скверт буулгаж байсан. Болор бөмбөлөг 1907 онд унагасан энэ бөмбөлөгийг 1908 онд газарт буулгаж байсан байна.

Хуваалцах