"Нью Йорк таймс" сонины вебсайт халдлагад өртжээ
Өчигдөр үдээс хойш орон нутгийн цагаар 15 цагийн үед "Нью Йорк таймс" сонины nytimes.com вэб сайт хакеруудын халдлагад өртжээ. Түүний уршгаар nytimes.com сайт зарим бүс нутагт ажиллахгүй болжээ.
Мэдээллийн алба

Өчигдөр үдээс хойш орон нутгийн цагаар 15 цагийн үед "Нью Йорк таймс" сонины nytimes.com вэб сайт хакеруудын халдлагад өртжээ. Түүний уршгаар nytimes.com сайт зарим бүс нутагт ажиллахгүй болжээ. Тус сайтын гар утсанд зориулсан хувилбар нь бүр холбогдох боломжгүй болоод байгаа гэнэ.
Зарим үед хэрэлэгчид тус вэбсайт руу хандах үед "Hacked by SEA" гэсэн бичиг гарч байгаа тухай мэдээлж байгаагаас үзэхэд "SEA" буюу "Syrian Electronic Army" энэ хадлагын ард байж болзошгүй гэнэ. "Syrian Electronic Army" хэмээн өөрийгөө нэрийдсэн бүлэг хакерууд нь Сирийн Ерөнхийлөгч Башар Асадын талд ажилладаг гэж үздэг бөгөөд тус бүлэг өмнө нь АНУ-ын томоохон мэдээллийн сүлжээнүүдэд халдаж байсан ажээ.
Тус бүлэг урьд нь "Associated Press", "Washington Post" сонинуудын Твиттер хуудсанд халдаж байжээ. Мөн "Нью Йорк таймс" сонины вэб сайт ийнхүү нэг сарын дотор 2 дахь удаагаа хаагдаж байгаа бөгөөд өмнө нь 08 сарын 14-нд мөн хэдэн цагаар ажиллахгүй болсоныг тухайн үед дотоодод үүссэн техникийн хүндрэл гэж мэдэгдэж байсан билээ.


















