Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Нью-Йоркийн метронд болсон халдлагыг Холбооны мөрдөх товчоо хүч хавсран мөрдөн шалгана

Нью-Йоркийн Бруклины 36-р гудамж дахь метроны станцад мягмар гарагийн өглөө зэвсэглэсэн этгээд гал нээж, олон хүнийг шархдуулж гэмтээсэн халдлага гарсан.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Нью-Йоркийн метронд болсон халдлагыг Холбооны мөрдөх товчоо хүч хавсран мөрдөн шалгана
Нью-Йоркийн метронд болсон халдлагыг Холбооны мөрдөх товчоо хүч хавсран мөрдөн шалгана. Зураг: МҮОНРТ

Нью-Йоркийн Бруклины 36-р гудамж дахь метроны станцад мягмар гарагийн өглөө зэвсэглэсэн этгээд гал нээж, олон хүнийг шархдуулж гэмтээсэн халдлага гарсан. Энэ хэргийг мөрдөн шалгах ажиллагаанд АНУ-ын Холбооны мөрдөх товчоо цагдаагийнхантай хамтран ажиллаж байна.

Халдлага үйлдсэн хэргийн сэжигтэн, эрэгтэй хүнийг хайж байгаа тухай Нью-Йоркийн Цагдаагийн газрын дарга Кишант Сюэл мэдээллээ.

Түүний хэлснээр, барилгын ажилчдын улбар шар хантаазтай, хийн баг зүүсэн эрэгтэй канистр нээж утаа гарган, зорчигчид руу гал нээж, араас нь нэхэн буудаж байжээ. Үүний улмаас 23 хүн шархадсан байна. Цагдаа нар сэжигтнийг хайсаар байна.

Хэргийн газраас холгүй, халдлагад холбоотой байж болзошгүй машиныг илрүүлжээ. Шархадсан 5 хүн хүнд байгаа тухай Нью-Йоркийн Гал түймэртэй тэмцэх албаны комиссарын үүрэг гүйцэтгэгч Лора Каван мэдээлж байсан бол Цагдаагийн комиссар Кичант Сьюэлл шархадсан хүмүүсийн амь насанд аюул заналхийлсэн зүйлгүй гэжээ.

Түүний хэлснээр, халдлагыг одоогоор алан хядах ажиллагаа гэж үзэхгүй байгаа юм байна. Гэмт этгээдийн хэн болохыг мөн хараахан тогтоогоогүй байна.

Хуваалцах