Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Нью-Йоркийн оршин суугчдын 70 хувь нь вакцинжуулалтад хамрагджээ

АНУ-ын Нью-Йорк хотын эрх баригчид оршин суугчдынх нь 70 гаруй хувь нь вакцинжуулалтад хамрагдсаныг тэмдэглэж, 20 минутын туршид галт буудлага зохион байгуулсан байна.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Нью-Йоркийн оршин суугчдын 70 хувь нь вакцинжуулалтад хамрагджээ
Нью-Йоркийн оршин суугчдын 70 хувь нь вакцинжуулалтад хамрагджээ. Зураг: МҮОНРТ

АНУ-ын Нью-Йорк хотын эрх баригчид оршин суугчдынх нь 70 гаруй хувь нь вакцинжуулалтад хамрагдсаныг тэмдэглэж, 20 минутын туршид галт буудлага зохион байгуулсан байна.

Дархлаажуулалтын хувь хэмжээ 70 хувийг давсантай холбоотойгоор тус хотод сүргийн дархлаа үүсэх боломж бүрдсэн гэж үзэж, хорио цээрийн зарим дэглэмийг цуцалж байна. Хотын захирагч Эндрю Куомогийн мэдэгдсэнээр мягмар гарагаас эхлэн битүү орчинд байх хүмүүсийн тоог хязгаарлаж байсныг цуцалжээ.

Мөн хүн хоорондын зай барих, гадаргууг заавал ариутгах шаардлагуудыг ч цуцалсан байна. Гэхдээ дэлгүүр, зоогийн газрууд үйлчлүүлэгчдээсээ амны хаалт зүүх шаардлага тавих журам хэвээр үйлчлэх аж.

Хуваалцах