Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Нью-Йоркоос Сидней хүртэлх шууд нислэгийн туршилт амжилттай боллоо

Кантас компанийн туршилтын нислэг 19 цаг 16 минутын турш үргэлжилжээ. Бионг 787-9 онгоцонд 50 орчим зорчигч явсны ихэнх нь Кантас компанийн ажилчид юм. 10 мянга гаруй милийн энэ нислэгийн гол зорилго нь зорчигчдын болон онгоцны багийнхны биеийн нөхцөл байдалд хяналт тавьж, эрүүл мэндийн ажиглалт, су

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Нью-Йоркоос Сидней хүртэлх шууд нислэгийн туршилт амжилттай боллоо
Нью-Йоркоос Сидней хүртэлх шууд нислэгийн туршилт амжилттай боллоо. Зураг: МҮОНРТ

Кантас компанийн туршилтын нислэг 19 цаг 16 минутын турш үргэлжилжээ. Бионг 787-9 онгоцонд 50 орчим зорчигч явсны ихэнх нь Кантас компанийн ажилчид юм. 10 мянга гаруй милийн энэ нислэгийн гол зорилго нь зорчигчдын болон онгоцны багийнхны биеийн нөхцөл байдалд хяналт тавьж, эрүүл мэндийн ажиглалт, судалгаа явуулах байжээ. Кантас компани ирэх 11 сард Их Британиас Австрали хүртэлх шууд нислэгийн туршилтыг мөн явуулах юм.

Эдгээр туршилт амжилттай байх юм бол Кантас компани Австралийн баруун эргээс Нью-Йорк, Лондонгийн чиглэлд шууд нислэгийг тогтмол явуулахаар төлөвлөж байгаа. 2022 эсвэл 2023 оноос 20 орчим цаг үргэлжлэх нислэгийн үйлчилгээг нэвтрүүлнэ гэж тус компани төлөвлөж байна.

Хуваалцах