НЗДТГ хэвлэлийн хурал зарлав
НЗДТГ-аас маргааш буюу 7 сарын 23-ны 11:00 цагт хэвлэлийн бага хурал зарлалаа. Тус хэвлэлийн хурлаар НИТХ-аас баталсан “Барилга угсралтын үйл ажиллагаанд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлага хангах асуудлыг зохицуулах нийтлэг журам”-ын хэрэгжилтийн талаар мэдээлэл хийх бөгөөд НЗД-ын орл
Мэдээллийн алба

НЗДТГ-аас маргааш буюу 7 сарын 23-ны 11:00 цагт хэвлэлийн бага хурал зарлалаа. Тус хэвлэлийн хурлаар НИТХ-аас баталсан “Барилга угсралтын үйл ажиллагаанд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлага хангах асуудлыг зохицуулах нийтлэг журам”-ын хэрэгжилтийн талаар мэдээлэл хийх бөгөөд НЗД-ын орлогч С.Очирбат болон холбогдох албаныхан оролцох юм байна. Хэвлэлийн хурал НЗДТГ-ын А танхимд болно.


















